Сургалтын үйл ажиллагаа

НЭГ. 2018 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО

Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг эзэмшсэн онолын мэдлэгт тулгуурлан дадлага олгох хэлбэрт шилжүүлж, бие бүрэлдэхүүний мэргэшсэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ.

ХОЁР. СУРГАЛТ БЭЛТГЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Бие бүрэлдэхүүний мэдлэг болон мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх танхимын сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Мягмар гарагт өдрийн 8 цагаар, өдөр тутмын дадлагыг Лхагва, Пүрэв гарагт  үдээс хойш зохион байгуулна.

Бригадын бэлэн байдлын жигдрэлтийн  үйл ажиллагааг хангах зорилгоор штаб, салбар, бүлгийн бие бүрэлдэхүүнийг дадлагажуулах дадлага сургуулийг ангийн штаб болон төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн хичээлийн жилд 4, 9 дүгээр сард төлөвлөж зохион байгуулна.

Бие бүрэлдэхүүний сургалтыг дараах хэлбэрээр зохион байгуулна.

Сургалтыг  онол болон дадлагын хэлбэрээр зохион байгуулна.

Салбар, бүлгүүдийн  хээрийн гаралт, дадлагыг сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу аврах багаж, техник хэрэгсэлтэйгээр  аж ахуйн нэгжтэй хамтран сургалт, дадлагыг зохион байгуулна.

Офицер бүрэлдэхүүний сургалтыг Штаб болон Сургалт, соёл хүмүүжлийн алба хамтран сар бүрийн 1, 3 дугаар долоо хоногийн Пүрэв гарагт, энгийн алба хаагчдын сургалтыг сар бүрийн 2 дугаар долоо хоногийн Лхагва гарагт зохион байгуулна.

Сургуулийн жилийн шалгалтыг эхний хагас, сүүлийн хагас жилд авч  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор зохион байгуулна.

Үндэсний аврах бригадын Facebook нүүр хуудас, “Аврагч” сонин, www.ata.nema.gov.mn цахим хуудас, Онцгой байдлын ерөнхий газрын www.nema.gov.mn цахим хуудас, “Онцгой мэдээ” сонинд сургалтын мэдээ, материалыг цахимаар олон нийтэд түгээнэ.

ГУРАВ. СОЁЛ ХҮМҮҮЖИЛ, МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА

Мэдээллийн цагийг сар бүрийн 2 дах 7 хоногийн Баасан гарагт зохион байгуулна.

2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний дунд соёл хүмүүжлийн ажил, спортын уралдаан, тэмцээнийг зохион байгуулна.

 ДӨРӨВ. ДАДЛАГА, СУРГАЛТ

Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ангийн алба хаагчидтай жил бүр мэргэжлийн бэлтгэлболон бусад төрлийн мэргэжлийн хичээл сургуулийгонол, дадлага, хээрийн сургалт дадлага хэлбэрээрзохион явуулдаг. Хээрийн дадлага сургуулийг орон нутагт зохион байгуулдаг.

Эрэн хайх аврах мэргэжлийн аврагч нарт:

  • Урсгал усны болон тогтмол усны
  • Барилгын нурангинаас аврах ажиллагааны
  • Уул, хаднаас нэрвэгдэгчийг аврах ажиллагааны
  • Аврах багаж хэрэгслийн дадлага

Химичин аврагч нарт:

  • Хүн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх
  • Цацраг болон химийн бодисыг аюулгүй болгох
  • Тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох

Шүхэрчин аврагч нарт:

  • Агаарын ажиллагааны дадлага
  • Хөдөлгүүрт шүхрийн дадлага
  • Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн дадлага
  • Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага

Холбоочин аврагч нарт:

  • Хөдөлгөөнт холбооны дадлага сургалтуудыг тус тус зохион байгуулдаг.

Өмнөх жилүүдэд хээрийн дадлага сургуулийг зөвхөн аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүний хэмжээнд зохион байгуулдаг байсан бол 2013 оноос төв, орон нутгийн аврагч нарын мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх бодлого баримтлан төвийн болон зүүн бүсийн аймгууд, нийслэлийн аврах ангитай хамтран зохион байгуулах болсон нь аврагчдын мэргэжлийн ур чадварт тодорхой хэмжээгээр ахицгарсан гэж үзэж байна.

Нурангинд аврах ажиллагааг зохион байгуулах дадлага

  • Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалтад оролцсон бие бүрэлдэхүүнд “Ослын үе дэх анги байгууллагын бэлэн байдал” сэдэвт үзүүлэх дадлага сургууль  
  • Ослын үе дэх аврах ажиллагааны удирдлага
  • Холбоо зарлан мэдээлэл явуулах ажиллагаа
  • Аюулт үзэгдэл ослын  үед салбаруудын үйл ажиллагаа зэрэг сэдвүүдээр бүх төрөл мэргэжлийн аврагчдыг хамруулан зохион байгуулсан.
  • Тээврийн хэрэгслээс нэрвэгдэгчийг аврах ажиллагаа
  • Нурангид дарагдсан нэрвэгдэгчийг нуранги зайлуулан гаргах
  • Барилгын цууралт үүссэн хэсэгт бэхэлгээ хийх
  • Өндрөөс канат татаж нэрвэгдэгчийг буулгах
  • Аврах ажиллагааны авто машинаар аврах ажиллагаа
  • Нурсан барилга байгууламжаас эрэн хайх аврах ажиллагаа
  • Цооногноос нэрвэгдэгчийг аврах ажиллагаа зэрэг сэдвүүдээр сургалтыг ажилттай зохион байгуулсан. Монголд анх удаа давхар барилга байгууламжаас нисдэг тэргээр нэрвэгдэгчийг аврах ажиллагааны дадлага сургуулийг амжилттай хийж гүйцэтгэлээ. Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Дархан-Уул аймгийн засаг дарга, Гамшгаас хамгаалах албадын удирдлага, радио телевизийн сэтгүүлчид, бусад холбогдох дарга нар оролцсон юм. 

Уснаас аврах ажиллагааны дадлага

  • Өвлийн нөхцөлд “Тогтмол усанд  эрэн хайх аврах ажиллагаа”
  • Тогтмол усанд гүнийн шумбалтын хувцас хэрэгслийг хэрхэн өмсөх
  • Туслах шумбагчийн үүрэг
  • Гүнийн шумбалтын багаж ашиглаж усан доор ажиллах
  • Усны гүнд шумбагчтай дохиогоор харьцах
  • Усан доор эрлийн ажиллагаа гүйцэтгэхзэрэг сэдвүүдээр нийт 21 цагийн дадлагын хичээлийг зохион явуулсан.

Хөдөлгүүрт шүхрийн дадлага

Агаарын ажиллагааны дадлага

Уул, хаднаас нэрвэгдэгчийг аврах ажиллагааны дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан.Тус сургуулиар:

  • хүнд гэмтэлтэй нэрвэгдэгчийг аврах торхонд бэхэлж канат татан буулгах,
  • хавцлаас нэрвэгдэгчийг аврах ажиллагааны дадлага,
  • аврагч доош буух, дээш гарах дадлага,
  • бэхэлгээг зөв хийж нэрвэгдэгчийг дамнуурга дээр бэхлэн дээш татан гаргаж, доош буулгах зэрэг сэдвүүдээр давхардсан тоогоор 38 цагийн 273 удаагийн өндрөөс буух ажиллагааг  амжилттай хийж гүйцэтгэсэн.

Гадаадад суралцсан албан хаагчдын сургалтын талаар


Алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, боловсрол, ур чадварыг сайжруулах зорилгоор сүүлийн жилүүдэд ОХУ-52, БНСУ- 32, Япон улсад-11, АНУ, Турк, Индонез, Франц, Малайз, Филиппин зэрэг улс орнуудад давхардсан тоогоор 113 алба хаагчийг сургаж, дадлагажуулснаар аврагчдын ур чадвар дээшилж, аврах ажиллагааг амжилттай гүйцэтгэж байна.

Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын талаар

Төв орон нутгийн онцгой байдлын газар хэлтсүүдэд шинээр орсон офицер ахлагч нарыг чадавхижуулах зорилгоор цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалт болон мэргэжил дээшлүүлэх давтан сургалтуудыг амжилттай зохион байгуулж, 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч, дуудлага хүлээн авагч нийт 500 гаруй алба хаагчийг хамруулан бэлтгэж, онцгой байдлын албанд оруулж, төв орон нутгийн салбар, салаа, бүлгийн дарга нарын зэрэг нийт 100 орчим алба хаагчийг мэргэжил дээшлүүлэх давтан сургалтанд суралцуулан ажиллаж ирсэн.


Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ