Сургалт соёл хүмүүжлийн алба

Сургалт, соёл хүмүүжлийн алба:

  • Бригадын бие бүрэлдэхүүний төдийгүй төв, орон нутгийн онцгой байдлын газар хэлтсүүдийн аврагчдын сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,
  • Аврах ажиллагааны сургалт, дадлагыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах, олон улсын аврах ажиллагаанд оролцох чадварлаг аврагчдыг бэлтгэх,
  • Соёл хүмүүжил, биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.

Тус алба Сургалт, соёл хүмүүжлийн албаны дарга, дэд хурандаа М.Мөнхөө, Сургалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн дэслэгч, Х.Сумъяа, Сурталчилгаа, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Наранмандал Соёл хүмүүжил, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Д.Батболд, Агаарын ажиллагааны мэргэжилтэн, ахмад Г.Ганжигүүр, Аврах ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Г.Чинболд, Цацраг, химийн ажиллагааны мэргэжилтэн, ахмад Б.Алтан-Очир, Англи хэл, компьютер хариуцсан мэргэжилтэн дэслэгч М.Баярмаа, Инженерийн ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Г.Лхагвадорж гэсэн 10 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Аврах тусгай ангийн сургалт бэлтгэл, соёл хүмүүжил, биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн сургалт бэлтгэлийг Олон улсын, Зэвсэгт хүчний мэргэжлийн анги, салбар, Хууль сахиулах их сургууль, Орон нутгийн Онцгой байдлын газар, Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж ажилладаг. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон Улсын аврах албатай хамтран ажиллаж тухайн улсад аврагчдыг сургаж байна.

 


Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ