Үндэсний аврах бригадын танилцуулга

 

 

ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАДЫН  ТҮҮХЭН ТОВЧОО

 Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн Н/22 дугаар тогтоол, Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд бөгөөд Ардын армийн командлагчийн 1967 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Н/83 дугаар тушаалаар Төмөр замын барилга, засвар сэргээн босголтын ажлыг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй Төмөр замын  Цэргийн батальоныг Ардын цэргийн бүрэлдэхүүнд багтаан 1967 оны 06 дугаар сарын 02-ны Туул зөрлөгийн орчимд сууриа тавьж, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Төмөр замын батальонд шаардагдах орон сууц агуулах, автомашины хангалтыг Улаанбаатар төмөр замын удирдах газартай харилцан гүйцэтгэсүгэй гэснээр түүхэн замнал эхэлжээ.

ТҮҮХИЙН ОН ДАРААЛАЛ

  •  1967 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Төмөр замын барилга, засвар сэргээн босголтыг хариуцсан гүйцэтгэх үүрэгтэй төмөр замын цэргийн батальон
  • 1968 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хамгаалалтын инженерийн батальон
  • 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо
  • 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэргэжлийн бүрэлдэхүүнтэй Зэвсэгт хүчний 122 анги
  • 2004 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах тусгай анги
  • 2005 онд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги
  • 2018 онд Монгол Улсын Засгийн Газрын 114 дүгээр тогтоолоор Үндэсний аврах бригад
  • 2006 онд Монгол Улсын Засгийн газрын 193 дугаар тогтоолоор Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит болсон.
  • 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн 97 дугаар зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон” шагнагдсан.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Улсын болон орон нутгийн хэмжээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод ажиллаж байгаа орон нутгийн хүч хэрэгсэл хүрэлцэхгүй болсон тохиолдолд шуурхай шилжин байрлаж эрэн хайх, аврах ажлыг зохих журмын дагуу явуулах, нэрвэгдэгсэдэд бүх төрлийн яаралтай тусламж үзүүлэх, тэднийг аюулгүй газарт зөөвөрлөн гаргах, эд хөрөнгийг нь хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.

 БИДНИЙ ЗОРИЛТ 

Үндэсний аврах бригад нэгтгэл болгон эмхэтгэн зохион байгуулах, Аврах үйл ажиллагааны хандлага, бүтцийг олон улсын жишигт хүргэх, Ой хээрийн түймрийн үед тандалт, эргүүл, хохирлыг тогтоох ажиллагаанд бага оврын нисэх төхөөрөмж /Автожир/, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах 

         Уул уурхайн аврах анги

   Эрэн хайх аврах салбар 

 Нуранги, Үер, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, Уулын болон өндрийн аврах ажиллагаа, Үйлдвэрлэлийн болон техникийн осол

                Агаарын ажиллагааны салбар

 Ой хээрийн түймэр, Агаараас эрэн хайх, аврах ажиллагаа

                         Химийн ажиллагааны салбар

 Химийн хорт бодис, Цацраг идэвхт бодис, Хүн, малын гоц халдварт өвчин

              Холбооны тусгай бүлэг

Холбоо зохион байгуулалт, Мэдээлэл солилцоо, Зайнаас тандан судлах

             Хөгжмийн салбар

 Цэргийн ёслол, хүндэтгэл, урлаг соёлын үйл ажиллагаа

             Техникийн салбар

 Техникийн бэлэн байдал, Тээвэрлэх, Тусгай зориулалтын техник, төхөөрөмж

 

 Сүүлийн 5 жилийн байдлаар 1427 /давхардсан тоогоор/ аврагч, 237 хүний амь нас, 6 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. 

- 2011 онд Япон улсын Сэндай муж

- 2011 онд Хөвсгөл аймаг Хөвсгөл нуур

- 2015 онд  Зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймэр

- 2015 онд ОХУ-ын Буриад улс ойн түймэр

- 2017 оны хавар, зуны ой, хээрийн түймэр

- 2017 оны Отгонтэнгэр уулан дахь уулчдын осол

Энхийг дэмжих ажиллагаанд Өмнөд Судан улсад  51 (3) алба хаагч хамрагдсан.


Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ