Эрэн хайх, аврах салбар

  • 1967 онд Төмөр замын тусгай батальоны “Аврах рот” нэртэйгээранх үүсгэн байгуулагдсан.
  • 1991 онд Иргэний Хамгаалалтын -122 дугаар анги болон өөрчлөгдөж  “Аврах 1,2 дугаар рот”
  • 2004 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харъяа Гамшгаас хамгаалах тусгай ангийн “Аврах отряд”
  • 2005 онд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай анги болоход “Эрэн хайх, аврах отряд”
  • 2008 онд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн “Эрэн хайх аврах нэгж”
  • 2011 онд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн “Эрэн хайх, аврах салбар”
  • 2018 онд Үндэсний аврах бригадын “Эрэн хайх, аврах салбар”

Эрэн хайх, аврах салбар нь байгаль, цаг уурын аюулт үзэгдэл болон үйлдвэрлэл, технологийн холбогдолтой ослын үед хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг авран хамгаалах, эрэн хайх, тэдгээрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх үүрэгтэй.

Тус салбар нь эрэн хайх, аврах ажиллагааны 4 бүлэгтэй. Үүнд:

  • 1 дүгээр бүлэг нь усан орчинд;
  • 2 дугаар бүлэг нь уулархаг газар оронд;
  • 3, 4 дүгээр бүлэг нь нурангид эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй.

Тус салбар нь сүүлийн 10 жилийн хугацаанд төв, орон нутагт тохиолдсон үер ус, ой, хээрийн түймэр, зам тээврийн болон бусад ослын голомтод давхардсан тоогоор нийт 260 удаагийн дуудлагаар ажиллаж, 1489 хоног үүрэг гүйцэтгэсэн.

Дээрх хугацаанд тохиолдсон гамшиг, ослын голомтоос 860 гаруй хүний амь насыг авран, 418 айлыг үерийн голомтоос аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх,165700 га талбайд гарсан ой, хээрийн түймрийг унтрааж, түймрийн голомт дахь 96 айлын гэр, өвөлжөө, хаваржааг хамгаалах зэрэг ажиллагаанд хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн.

Үүнээс товч дурдахад:

2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын усан цахилгаан станцын нуурын усанд 6 иргэн осолдсон тухай мэдээллийн дагуу богино хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус нуурын14 метрийн гүнээс дээрх иргэдийн цогцсыг гаргаж,Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх ажиллагаанд;

2011 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн нутаг “Хөвсгөл”нуурын мөсөн дээгүүр явж байсан7.5 тонн шатахуун тээвэрлэж явсан том оврын 2 автомашин мөсцөмөрсний улмаас живсэн тухай мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус нуурын 50 метрийн гүнээс дээрх автомашинуудыг татан гаргах ажиллагаанд;

2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Япон улсын Синдай мужид газар хөдлөлтийн улмаас үүссэн цунамигийн гамшгийн голомтод Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Олон Улсын Аврах ажиллагаанд тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн.

2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагаанд тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн.  

Мөн Өмнөд Судан улсад явагдаж байгаа Олон Улсын Энхийг сахиулах ажиллагаанд Эрэн хайх, аврах салбараас 30 алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн байна.

 


Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ