Холбооны тусгай бүлэг

ТҮҮХЭН ЗАМНАЛ

БНМАУ-ын БХЯ-ны сайдын 1967 оны 4-рсарын 30 ны / 83 тоот тушаалаар цэргийн төмөр замын тусгай батальон” Инженерийн тусгай батальон болгон өөрчлөн зохион байгуулахад үндсэн нэгжүүдийн нэг болох Холбооны рот үүсэн байгуулагдсан. Холбооны алба, салбар нь ангийн өдөр тутмын холбоо харилцаа удирдлагаас өгсөн тушаал шийдвэрүүдийг шуурхай дамжуулах, гамшгийн голомтонд үүрэг гүйцэтгэж байгаа бүлгүүдийн холбоог хангах  удирдлагыг тасралтгүй үнэн зөв  мэдээлэлээр ханган ажиллаж ирсэн. Мэдээлэл холбоо зайнаас тандах мэрэгжилтэн 1 бүлгийн дарга 1 аврагч холбоочин 11 орон тоотойгоор албан үүргээ гүйцэтгэж байна.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

Холбооны тусгай бүлэг нь Гамшгийн үед аврах тусгай ангийн удирдлага, аврах чиг үүрэг бүхий салбар бүлгүүдийн холбооны тасралтгүй байдлыг хангах, харилцан ажиллагааны холбоог зохион байгуулах, станц холбооны хэрэгсэлээр техникийн дэмжлэг үзүүлэх. 

Холбооны бүлгийн холбоочид ангийн өдөр тутмын үйл ажиллагаа хоногийн харуул манаа, шуурхай бүлгийн холбоочноор томилогдон үүрэг гүйцэтгэж ангийн мэдээлэл холбооны шуурхай байдлыг ханган ажилахаас гадна ой, хээрийн түймэр, үер усны аюул, химийн хорт бодис алдагдах, хүн малын гоц халдварт өвчин, цасан шуурга байгалийн аюулт үзэгдлийн бүх төрлийн дуудлаганд гарахад хүн нэг бүрийн болон станц хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажилладаг.

Бригадын бэлэн байдлыг хангахын тулд радио холбоо, цахилгаан холбоо, төрийн холбоо, сансарын холбоо, үүрэн телефоны утаснуудыг ашигладаг.

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч болон оператор нартай тогтмол хугацаанд байнга холбоотой байж удирдлагаас өгсөн тушаал шийдвэрийг холбогдох албан тушаалтанд мэдээ мэдээлэлийг шуурхай дамжуулж хүлээн авч ажилладаг.  Гамшгийн голомтонд үүрэг гүйцэтгэж байгаа бүлэг салбаруудын холбоог зохион байгуулан ажиллаж нийт 19 аймгийн 90 орчим сумдад томилогдон ажилласан.

 

  


Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ