Хөгжмийн салбар


1960-аад оны сүүлчээр армийг өргөтгөн зохион байгуулах ажлын хүрээнд Монгол улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Ардын армийн 122-р анги буюу Иргэний хамгаалалтын батальоны хөгжмийн группыг анх зохион байгуулж 2005 оны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөлтөөр Ардын армийн 122-р ангийн Хөгжмийн салааг татан буулгаж ОБЕГ-ын Аврах тусгай ангийн найрал хөгжмийг шинээр зохион байгуулан 2008 Аврах тусгай ангийн Хөгжмийн бүлэг гэж нэрлэх болжээ.

2009 оноос Цахилгаан хөгжмийн хамтлагтай болж өргөжин үүрэг гүйцэтгэж байна. Тус хөгжмийн үндсэн үүрэг нь Онцгой Байдлын Албаны цэргийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болон ард иргэдэд Онцгой Байдлын Албыг сурталчилахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. Энэ хугацаанд Онцгой Байдлын Албаны хэмжээний цэргийн ёслол, хүндэтгэлийн болон ард иргэдийн дунд Онцгой Байдлын Албыг сурталчилах, урлаг соёлын арга хэмжээнд үлээвэр болон цахилгаан хөгжмөөр үйлчилж иржээ.

Байгуулагдсан цагаасаа эхлээд ОБЕГазрын хэмжээнд МУ-ын Ерөнхий сайд болон Үндэсний аюулгүй байдлын гишүүдийг угтаж авах, цэргийн ёслолын ажиллагааг зохион байгуулахад идэвхитэй оролцож жил бүр Онцгой Байдлын алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа, дүүргүүдийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Онцгой Байдлын Албаны удирдлагын нээлт болон цугларалтын хаалтын ажиллагаа. МУ-ын Ерөнхийлөгчийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ОБЕГ-ын хүрээнд хүрэлцэн ирсэн гадаадын зочид төлөөлөгчдийг угтаж авах арга хэмжээ, спорт, уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээнүүдэд тус салбар хөгжмөөр үйлчилж удирдлага, иргэд, алба байгууллагын талархал сайшаалыг хүлээж ирсэн юм.

Хишигдэлгэр Галзориг-н зураг.


Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ