Агаарын ажиллагааны салбар

 

Агаарын ажиллагааны салбарын түүхэн замнал

  • 1969 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд Агаар десантын отряд нэртэйгээр анх байгуулагдсан.
  • 1980 оноос Нийгмийн аюулаас хамгаалах яамны улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба
  • 2000 оноос Хууль зүйн яамны харъяа Гал түймэртэй тэмцэх газрын Шуурхай бүлэг
  • 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харъяа ангийн Шуурхай бүлэг
  • 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн Агаар десантын отряд
  • 2013 оноос Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбар,
  • 2018 оноос Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбар нэртэйгээр 5 бүлэгтэй үүрэг гүйцэтгэж байна.

Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбарын үүрэг

Агаарын ажиллагааны салбар нь Монгол улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймэр унтраах болон бусад гамшиг ослын үед нэрвэгдэгсдэд бүх төрлийн яаралтай тусламж үзүүлэх, зөөвөрлөх, эд хөрөнгийг хамгаалах, агаараас эрэн  хайх, шуурхай тусламж үзүүлэх

Агаарын ажиллагааны салбарын гамшиг ослын голомтонд үүрэг гүйцэтгэсэн байдал

Сүүлийн 10 жилийн байдлаар:

  • 2008 онд 26 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар давхардсан тоогоор 244 хоног 553 албан хаагч ажиллаж 520 га газрын түймэр унтраасан.
  • 2009 онд 4 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар давхардсан тоогоор 49 хоног 130 албан хаагч ажиллаж 130 га газрын түймэр унтраасан
  • 2010 онд 4 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар давхардсан тоогоор 31 хоног 149 албан хаагч ажиллаж 28 га газрын түймэр унтраасан.
  • 2011 онд 4 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар давхардсан тоогоор 12 хоног 37 албан хаагч ажиллаж 8 га газрын түймэр унтраасан.
  • 2012 онд 7 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар давхардсан тоогоор 72 хоног 174 албан хаагч ажиллаж 96 га газрын түймэр унтраасан.
  • 2014 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан халдун ууланд аврилт хийж яваад төөрсөн 76 уулчдыг Ми-171 нисдэг тэргээр агаараас эрэн хайх, аврах үйл ажиллагааг зохион байгуулж, уулчдын амь насыг аварсан.
  • 2014 , 2015, 2016 онуудад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутагд гарсан ой, хээрийн түймэр унтраасан.
  • 2015 онд МУ – ОХУ-ын засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын Буриадын Бүгд Найрамдах Улсын При-Байкальский район орчимд гарсан ойн түймэрт 30 алба хаагч 7 хоног үүрэг гүйцэтгэн түймрийг унтраасан.
  • 2017 онд Завхан  аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдыг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан. 

Олон улсын  энхийг сахиулах ажиллагааны цэргийн багт агаарын ажиллагааны салбараас 12 алба хаагч томилогдон Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

2012 - 2016 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Энхийг сахиулах ажиллагааны цэргийн багт Агаарын ажиллагааны салбараас Өмнөд Судан улсад 12 алба хаагч томилогдон үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн.


Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ