“Усны гүнд шумбалт”-ын дадлага сургуулийг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/10/04 15:58

Үндэсний аврах бригадын захирагчийн 2018 оны 09дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар Төв аймгийн Эрдэнэ сумын "ХАГИЙН ХАР НУУР"-нд Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 2018 оны 10 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд “Усны гүнд шумбалт”-ын дадлага сургуулийг зохион явууллаа.

Сургалтад оролцсон алба хаагчид тушаал болон хөтөлбөрт заагдсан сургалт, бэлтгэлээ стандартын дагуу аюулгүй байдлаа ханган  усны хувцсыг дарааллын дагуу өмсөх,  хүчилтөрөгчийн бортгыг хантаазтай зөв холбох, зуултуурыг бортгонд холбох, хантаазны хийг шалгах, усны гүнд усан орчинд ажиллаж байх үед дохиогоор ажиллах зэрэг дадлагыг хийсэн юм.

Нуурын гүнийг хэмжиж,  12-13 метрийн гүнд 8 аврагч 4 цагийн 8 удаагийн шумбалтыг аюулгүй гүйцэтгэсэн.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ