“Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/09/28 17:00

НҮБ-с 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 26 жил болжээ.
Үндэсний аврах бригадын хамт олон тус байгууллагат ажиллаж байгаад чөлөөндөө гарсан алтан үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээний үеэр ахмад настнууддаа одоогийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ололт амжилтаа тайлагнасан ба тэдний үнэтэй сургаалийг сонсон, урлагийн тоглолт зэргийг зохион байгууллаа.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар чөлөөндөө гарч буй хурандаа Н.Эрдэнэ, Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, ахмад Я.Сэргэлэн нар Үндэсний аврах бригадын туганд хүндэтгэл үзүүллээ.
Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад үеийнхэн маш өндөр сэтгэгдэлтэйгээр талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг ерөөн буцлаа.
Бидний урилгаар хүрэлцэн ирсэн хүндэт ахмадууддаа баярлалаа. Урт удаан насалж, залуу хойч үе бидэндээ олон зүйлийг зааж сургаарай.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ