Иргэний хамгааалтын механикжуулсан 5 дугаар тусгай хорооныхоо байлдааны тугийг хүлээн авлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/09/27 09:46

Батлан хамгаалахын Төв архивын даргын тушаалаар Үндэсний аврах бригад Иргэний хамгааалтын механикжуулсан 5 дугаар тусгай хорооныхоо байлдааны тугийг хүлээн авлаа...

#ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАДЫН ТҮҮХЭН ТОВЧОО

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн Н/22 дугаар тогтоол, Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд бөгөөд Ардын армийн командлагчийн 1967 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Н/83 дугаар тушаалаар Төмөр замын барилга, засвар сэргээн босголтын ажлыг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй Төмөр замын Цэргийн батальоныг Ардын цэргийн бүрэлдэхүүнд багтаан 1967 оны 06 дугаар сарын 02-ны Туул зөрлөгийн орчимд сууриа тавьж, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Төмөр замын батальонд шаардагдах орон сууц агуулах, автомашины хангалтыг Улаанбаатар төмөр замын удирдах газартай харилцан гүйцэтгэсүгэй гэснээр түүхэн замнал эхэлжээ.

#ТҮҮХИЙН ОН ДАРААЛАЛ

1967 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төмөр замын барилга, засвар сэргээн босголтыг хариуцсан гүйцэтгэх үүрэгтэй төмөр замын цэргийн батальон
1968 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хамгаалалтын инженерийн батальон
1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо
1991 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэргэжлийн бүрэлдэхүүнтэй Зэвсэгт хүчний 122 дугаар анги
2004 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах тусгай анги
2005 онд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги
2018 онд Монгол Улсын Засгийн Газрын 114 дүгээр тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад болон шинэчлэгдэн өргөжин зохион байгуулагдаж БИД үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байна...


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ