Аваргуудаа тодорууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/09/14 20:05

Үндэсний аврах бригадын захирагчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу алба хаагчдад “Хөл бөмбөг”-ийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох зорилгоор “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд Үндэсний аврах бригад болон өргөжиж илүү олон баг өрсөлдсөнөөрөө онцлог боллоо.
Тэмцээний шилжин явах цомын эзэн багаар буюу тэргүүн байрт Эрэн хайх салбарын баг тамирчид, дэд байрт Уул уурхайн аврах ангийн баг тамирчид, гутгаар байрт Агаарын ажиллагааны салбарын баг тамирчид тус тус шалгарлаа.
Мөн шилдэг эрэгтэй тоглогчоор Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч О.Шүхэрбаяр, шилдэг эмэгтэй тоглогчоор Химийн ажиллагааны салбарын химичин-аврагч, ахлах ахлагч Ц.Оюунбат нар тус тус шалгарлаа.
Нийт тэмцээнд оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ