“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”сэдэвт дагалдах сургалтыг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/08/26 14:55

Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулахад төрийн байгууллагуудын оролцоо, ослын нөхцөлд ажиллах хариу арга хэмжээ авах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал хамгаалалтыг сайжруулах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг олгох зорилгоор Үндэсний аврах бригад, Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон  Япон Улсын атомын энергийн агентлаг зэрэг нийт 18 аж ахуй нэгж байгууллагатай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”сэдэвт дагалдах сургалтыг зохион байгууллаа

 “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”сэдэвт дагалдах сургалт нь нэг  долоо хоногийн турш үргэлжилсэн бөгөөд үндсэн сэдвийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Атомын энергийн агентлагийн зочин багш нар лекц болон дадлага хэлбэрээр  явууллаа.

Монгол Улсын ослын бэлэн байдал болон хариу арга хэмжээний систем зэрэг сэдвүүдээр Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн, Цөмийн энергийн комиссын ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтэн болон Япон Улсын атомын энергийн агентлагийн цөмийн салбарын Хүний нөөцийн хөгжлийн төвийн багш нар цацрагийн тунгийн чадлыг хэвийн болон ослын нөхцөлд хэрхэн хэмжиж, альфа, бета, гамма цацрагийн хэмжилтийн багажнуудыг илрүүлэх хязгаар, хэвийн нөхцөлд ямар төрлийн багаж сонгох, тус тусын үүссэн цагийн байдал дээр ажиллаж, ослын үед авах хариу арга хэмжээний шуурхай төлөвлөгөө, ажиллагааны зургийг боловсруулж, хээрийн дадлага сургуулийн удирдагчид танилцуулах, тестийн шалгалт гэх мэт онолын болон дасгал ажлыг зохион байгууллаа.

Боловсруулсан төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг үе шаттайгаар шуурхай авч хэрэгжүүлж, Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын тандалтын бүлэг, ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлгийн алба хаагч нар нэмэлтээр оролцож, химийн тандалт явуулж, идэвхижилт сулруулт, ариутгал халдваргүйжүүлэлт хийн сургалтад хамрагдаж буй  алба хаагчид онолоор сурсан мэдлэгээ хээрийн дадлага сургуулийн үеэр бататгаж, Монгол улсад ашиглагдаж буй цацрагийн багаж, хамгаалах хувцас,тоног төхөөрөмжтэй танилцах, алба хаагчдыг дадлагажуулах сургалтыг зохион байгуулсан.

 “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”сэдэвт дагалдах сургалтын төгсгөлд Монгол улсын цацрагийн ослын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах, аюулгүй байдал хамгаалалтыг сайжруулах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга замууд, энэ жил зохион байгуулагдсан сургалтын онцлог, дараа дараагийн жилүүдэд зохион байгууллагдах сургалтуудад анхаарах зүйлсийн талаар оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлгийг мөн зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар цацрагийн ослын үед төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах чиглэлээр төрийн жинхэнэ, тусгай болон үйлчилгээний алба хаагч нарт мэдлэг, ур чадвар,дадлага туршлагыг дээшлүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо.

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ