“Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалт бэлтгэлийг зохион байгууллаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/08/20 15:25

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/248 тоот тушаалын дагуу, Үндэсний аврах бригадын захирагчийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн А/11 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эрэн хайх, аврах салбарын аврагч нарыг сурган дадлагажуулах, ОХУ-ын дадлага туршлагыг судалж нэвтрүүлэх, ОХУ-ын эрэн хайх, аврах ажиллагааны дүрмийг нэвтрүүлэх, дадлагажуулах, бэлэн байдлыг хангах зорилгоор  “Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалт бэлтгэлийг 08 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужийн Никола тосгонд Байгалийн эрэн хайх, аврах отрядын сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа.

Байгаль нууранд аврагчид 5-15 метрийн гүнд шумбалт хийж, уснаас эрэн хайх, аврах, анхны тусламж үзүүлэх сургалт, барокамерын ойлголт, зааварчилгаа авсны дараа барокамерт 25-40 метрийн гүнд даралт тэнцүүлэх зэрэг  дасгалыг дадлага сургуулийн үеэр хийж гүйцэтгэлээ.

            Үндэсний аврах бригадын хувьд олон улсад хамгийн олон алба хаагчдыг хамруулсан сургалт, бэлтгэлийг анх удаа зохион байгууллаа.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ