Шүхрийн спортын улсын аваргаар Үндэсний аврах бригадын баг тамирчид тодорлоо

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/08/13 09:05

Бригадын захирагчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/08 дугаар тушаалын дагуу 2018 оны 08 дугаар сарын 06-08-ны өдрүүдийг дуустал Агаарын ажиллагааны салбарын шүхрийн зааварлагч, шүхэрчин-аврагч нарыг дадлагажуулах зорилгоор сургалт, үйлдвэрлэлийн нислэг буултыг Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах ЗХ-ний 337 дугаар ангийн дэргэд байрлах хөөрөлт, буултын талбайд 7 цагийн нислэгээр нийт 34 алба хаагч 370 удаагийн шүхрийн буултыг амжилттай гүйцэтгэлээ.


Агаарын ажиллагааны үеийн нислэгээр Para-Poil8 RL-16, RL-18, HAP загьарын шүхрүүдийг бүтэн албадын, хагас албадан, гар задаргаагаар эвхэж дадлага буултад ашиглалаа. Танилцах буулт, заагдсан бүсэд аюулгүй байдлаа хангаж буух буюу 75, 25, 10, 5 метрийн тойрогт буух дасгалуудыг тус тус гүйцэтгэлээ.
Тус дадлагын үеэр Монголын шүхрийн спортын нийгэмлэгтэй хамтран “ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД”-ын нэрэмжит шүхрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шүхрийн спортын нийгэмлэг, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 3 баг , Зэвсэгт хүчний 084-р ангийн баг нийт 28 тамирчин оролцож, аваргуудаа шалгарууллаа.


Тэмцээний хувийн цэгт онох дасгалд гутгаар байрт Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч Б.Тэлмэн, хоёрдугаар байрт тус бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч М.Бэлгүтэй, тэргүүн байр мөн тус бригадын шүхэрчин аврагч, шүхрийн спортын мастер О.Батзолбоо нар шалгарч, харин багийн дүнгээр гутгаар байрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын гуравдугаар баг, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 084-р ангийн баг, тэргүүн байрт Үндэсний аврах бригадын нэгдүгээр баг шалгарч, 2018 оны шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар тодорлоо.
Амжилттай оролцсон алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье!

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ