Осолдсон иргэдийг хайх эрлийн ажиллагааг амжилттай зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/08/18 08:53

Архангай аймгийн Өгий сумын гурав  дугаар багийн нутаг Өгий нуурт аялал зугаалгаар явж байсан иргэд завьтай нуурын мандал дээр явж байгаад завь нь хөмөрч нуурын усанд осолдсон дуудлагаар  Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын бүлэг гарч нутгийн иргэдээс  завь харсан газрыг тодорхойлж, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн эрэн хайх, бүлэгтэй хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж  2-4 метрийн гүнд шумбалт хийж осолдсон иргэдийн цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн эрлийн ажиллагааны үеэр  нуурын зүүн хойд  эрэгт  амарч байсан хүн осолдлоо гэсэн дуудлага авч тухайн осол болсон газар очиход сэлэх гэж ороод хөл алдан живсэн иргэний цогцсыг  эргэсээ 15-20 метрийн зайд 2-3 метрийн гүнд шумбалт хийн олж   ар гэр болон холбогдох байгууллагат мөн хүлээлгэн өгсөн. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж нуурын ус давалгаа өндөр, булингар ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал,  өндөр зэгс ихтэй байсан хэдий  ч үүрэг гүйцэтгэж буй бүлгийн аврагчид маань мэргэжлийн ур чадвар сайн байж осолдогчийн байгаа газрын тэмдэглэгээг зөв тавьснаар эрлийн ажиллагааг амжилттай зохион байгуулж осолдогчдыг цаг алдалгүй олж чадсан байна.

Ард иргэд амралт, аялал зугаалгаар явахдаа санамсар болгоомжгүй байдлаасаа болж амь насаа алдах тохиолдол их гарч байна. Тиймээс та бага насны хүүхдээ голын ойр орчимд тоглуулахгүй байх, холын замд гарахдаа цаг агаарын талаар урьдчилсан  мэдээлэл авч, гол, мөрөн гатлах үедээ нөхцөл байдлыг сайтар үнэлж, аюулгүй байдлаа хангаж ус руу орох, мэдээлэлгүй газраар загасчлахгүй, завьтай аялахгүй байхыг анхааруулж байна...

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ