АНУ-ын Номхон далайн командлал, Аляскийн Үндэсний гвардын удирдлагыг хүлээн авч уулзлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/06/06 10:54

АНУ-ын Номхон далайн командлалын Бодлого, зохицуулалт болон төлөвлөлтийн Дайчилгаа хариуцсан дэд дарга, Бригадын генерал Сюзань П.Варес-Лум болон Аляскийн Үндэсний гвардын Нэгдсэн хүчний штабын Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Блэйк А.Гэттис тэргүүтэй төлөөлөгчдийг Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай хүлээн авч уулзаж, ангийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Мөн тус төлөөлөгчид Эрэлч нохойн албаны үйл ажиллагаатай танилцав.
Эрэлч нохойн албанд АНУ-ын Элчин Сайдын Яамнаас Хавай дах Мал эмнэлгийн бүлгийн дарга, мал эмнэлгийн ухааны доктор, ахмад Келли Жонсон, АНУ-ын Цэргийн малын эмч, ахмад Випти А.Владский, АНУ-ын Элчин Сайдын Яамны Цэргийн асуудал хариуцсан туслах, Номхон далайн багийн гишүүн, ахлах ахлагч Майкл Бурнет нар 2018 оны 06 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд “Мал эмнэлгийн анхан шатны тусламж ба эрүүл ахуй” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ