Холбоочдын цогцолбор тэмцээнд амжилттай оролцлоо

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/06/24 09:48

Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээн 2018 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 17 багийн 80 гаруй тамирчин оролцон, хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор дасгал, кибер цэрэг, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, зүг чиглэл, байрлал олох, “Зэвсэгт хүчний холбоо мэдээллийн хөгжилд бидний оролцоо” эссе бичлэгийн уралдаан гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Үндэсний аврах бригадын Холбооны тусгай бүлгийн алба хаагчид оролцон, багийн дүнгээр тусгай байрт шалгарлаа.

Мөн радио илрүүлэлтийн “Үнэг агналт”-ын төрөлд Үндэсний аврах бригадын Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, дэд ахлагч Б.Батбаатар хүрэл медаль хүртэн, гуравдугаар зэргийн болзол хангасан бол “Хурдач радиотелеграфч-”ны төрөлд дэд ахлагч Н.Хүсэл хоёрдугаар зэргийн болзол хангалаа

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ