Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн төв эмнэлэгтэй хамтран “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгууллаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/06/26 12:50

2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу “Дэлхийн мансууруулах бодистой тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний аврах бригад Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн төв эмнэлэгтэй хамтран “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг бригадын Сургалтын байранд өртөөчилсөн хэлбэрээр зохион байгууллаа.
Бие бүрэлдэхүүнийг архи,тамхи, мансууруулах бодис, дэлгэцийн дон, стресс менежмент, байгууллагын сурталчилгаа гэсэн 6 хэсэгт хуваан өртөө тус бүрт мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, сувилагч нар зөвлөгөө өгч, танилцуулга хийн, эрүүл мэнд, сэтгэл зүйн чиглэлээр хамтран ажиллалаа. Өдөрлөгт нийт 130 орчим алба хаагч хамрагдлаа.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ