Мэдээлэл, харилцаа холбооны улсын албатай хамтарсан “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт” сэдэвт дадлага сургууль зохион байгуулагдлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/05/25 09:36

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны улсын албаны гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлох, салбар хоорондын харилцан ажиллагааг зохицуулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Аврах тусгай анги Мэдээлэл, харилцаа холбооны улсын албатай хамтарсан “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт” сэдэвт дадлага сургуулийг 2018 оны 05 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Мэдээлэл, харилцаа холбооны алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, бэлэн байдлыг шалгах, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, Онцгой байдлын байгууллагын эрх зүйн шинэчлэлт, гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, Гамшгийн аюулын нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх төлөвлөлтийг боловсронгуй болгох, байгууллагуудын гүйцэтгэх үүргийг тодорхой болгох чиглэлээр санал солилцох, Гамшгийн үеийн холбоо зохион байгуулалтын төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдал хангах үйл ажиллагаанд гарах хүндрэл бэрхшээл, эмзэг байдал, эрсдэлийг тодорхойлох, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэг дадлагыг амжилттай зохион байгууллаа.
Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Аврах тусгай анги, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК, Монголын цахилгаан холбоо ХК, Монгол шуудан ХК, Үндэсний дата төв УТҮГ, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Мобиком корпораци, Юнител групп, Скайтел ХХК, Жи-мобайл ХХК, Мобинэт ХХК, МҮОНРТ, Монгол HD, UBS, Ддиш телевиз, Монвсат нэтворк ХХК, ФМ радио байгууллагуудын 130 гаруй алба хаагч хамрагдлаа.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ