Монголын энхийг сахиулагч хүндэтгэлийн самбарын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/05/23 12:22

“Монголын энхийг сахиулагч” хүндэтгэлийн самбарын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Нээлтийн үеэр Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Л.Ариунбуян тэргүүтэй Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний 345 дугаар тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм, ОХУ-ын цэргийн аташе-ийн туслах, дэд хурандаа Антон Ляхов, ОХУ-ын “Боевое братство” холбооны төлөөлөгч Андрей Ирдынеев зэрэг зочид хүрэлцэн ирж, тууз хайчилж арга хэмжээг нээлээ. Мөн үйл ажиллагааны үеэр Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан Аврах тусгай ангийн хөгжмийн тусгай бүлгийн хөгжмийн удирдаач, ахмад А.Алтансүх, хөгжмийн тусгай бүлгийн дарга, ахмад М.Баясгалан, Эрэн хайх, аврах салбарын аврах багаж хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Ц.Мөнхцогт, Тусгай чиг үүргийн салбарын захирагч, хошууч Б.Баярбаатар нарыг “Торгон цэрэг” хүндэт харуулд алба хаасны төлөө медалиар шагналаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ийн 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. Онцгой байдлын алба хаагчдын хувьд 2012 онд Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын Зэвсэгт хүчний 1 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд анх 27 алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн. Үүнээс хойш 7 дугаар ээлж хүртэл нийт 200 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн үүнээс Аврах тусгай ангиас нийт 51 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн одоо 3 алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа билээ. Энхийн манаанд үүрэг гүйцэтгэж ирсэн бие бүрэлдэхүүн тухайн улсын нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн болоод бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, нутгийн иргэдийн итгэлийг хүлээн ажилласан нь Монгол түмэн ядарсан, зүдэрсэн нэгэндээ сэтгэлийн гүнээс итгэлийн гараа сунган тусалдаг уужуу сэтгэлтэй, холч ухаантай ард түмэн гэдгээ харуулж чадсаныг энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Эх дэлхий, эх орон минь амгалан байх болтугай!!!

Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.Аврах Тусгай Анги-н зураг.

 

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ