Уулчдын цогцсыг олж, эрлийн ажиллагааг зогсоолоо.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/10/25 11:16

        2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагаа явууллаа.  Ослын голомтод ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянаар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ. Аврах ажиллагааны хээрийн штаб 2800 метр өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт ойролцоогоор 160000 м2  талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Аврах тусгай ангиас Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга ахмад Я.Сэргэлэнгээр ахлуулсан 10 алба хаагч үүрэг гүйцэтгэж 17 уулчдын цогцсыг олж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эрлийн ажиллагааг зогсоолоо.

 

Image result for уулчдыг эрэн


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ