ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН"-ий удирдамжийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тэмцээнийг зохион байгууллаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/09/25 15:54

Аврах тусгай ангийн захирагчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн баталсан Ангийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх "ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН"-ий удирдамжийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тэмцээнийг зохион байгууллаа. 
Тэмцээний 1 дүгээр байранд Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн техникч, ахлах дэслэгч Д.Батсүмбэр ахлагчтай баг, 
2 дугаар байранд Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч О.Шүхэрбаяр ахлагчтай баг,
3 дугаар байранд Тусгай чиг үүргийн салбарын захирагч, ахмад Ц.Эрдэнэбилэг ахлагчтай баг тамирчид тус тус шалгарлаа.
Тэмцээний "Шилдэг довтлогч"-оор Эрэн хайх, аврах салбарын аврагч, дэд ахлагч А.Хатанбаатар, "Шилдэг хамгаалагч"-аар Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, дэд ахлагч О.Хүрэлсүх, "Шилдэг хаалгач"-аар Тусгай чиг үүргийн салбарын аврагч-химичин, ахлагч Б.Өсөхжаргал, "Шилдэг дасгалжуулагч"-аар Агаарын ажиллагааны салбарын захирагч, ахмад Ж.Гэрэлт-од нар шалгарсан.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ