Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ойн баярын хүрээнд "Гар бөмбөг"-ийн тэмцээн зохион байгууллаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/09/11 14:57

2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр "Буянт-Ухаа" спорт ордонд Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ой, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ойн баярын хүрээнд "Гар бөмбөг"-ийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 30 баг оролцож, эрэгтэй багаас "Тэргүүн байр"-анд Аврах тусгай ангийн 1 дүгээр баг, "Дэд байр"-анд Нийслэлийн аврах ангийн баг, "Гутгаар байр"-анд Багахангай дүүргийн онцгой байдлын хэлтсийн баг, эмэгтэй багаас "Тэргүүн байр"-анд Нийслэлийн онцгой байдлын газрын баг, "Дэд байр"-анд Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын баг, "Гутгаар байр"-анд Аврах тусгай ангийн баг, "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор Аврах тусгай ангийн багийн довтлогч Э.Батхүү, "Шилдэг эмэгтэй тоглогч"-оор Нийслэлийн онцгой байдлын газрын багийн довтлогч Н.Наранзул нар тус тус шалгарлаа.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ