Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн эрэлхэг хөвгүүдийнхээ гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/06/14 02:34

2007 оны 6 сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хонин нугад гарч байсан ой хээрийн түймрийг унтраахаар Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газар, Аврах тусгай ангийн нийт 22 алба хаагч явсан. Нисдэг тэрэг Мандал сумын нутаг, Шар Товгор уулын зүүн энгэрт далайн түвшнээс дээш 1545 метрийн өндөрт унаж сүйрсэн юм. Онцгой байдлын албаны алба хаагчид жил бүрийн 06.14-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдынхаа хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ