“Говь” ХК-ийн үйлдвэрийн дээвэрт гарсан гал түймрийг унтраалаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/06/15 20:23

2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Аврах тусгай анги НОБГ-ын ГУАА-тай хамтран Говь кашмер ХК-ийн үйлдвэрийн барилгад гарсан галыг унтраалаа. Гал унтраах ажиллагаанд Аврах тусгай ангиас 64 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Аврах тусгай ангиас 2017 оны 06 дугаар сарын 16-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Арцат"-ад гарсан ойн түймрийг унтраахаар12 алба хаагч 19 хоног, Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн "Асралт" хайрханы ойн түймэрт 13 алба хаагч 4 хоног, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн "Дааган дэл" гэдэг газар гарсан түймэрт 24 алба хаагч 4 хоног нийт 49 алба хаагч түймэр унтраахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ