Яаралтай цуглар дохиогоор ажиллалаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/05/11 19:48

Дулааны улирал, хуурайшилт эхэлж байгаатай холбоотойгоор салбар, тусгай бүлгийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах, шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээг төлөвлөх зорилгоор ангийн бие бүрэлдэхүүн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06.30 цагт "Яаралтай цуглар" дохиогоор ажиллалаа. Салбар, тусгай бүлгүүдийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд шаардагдах хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, хуурай хүнс, хэрэглэлд үзлэг шалгалт явуулахад зөрчил дутагдалгүй хамрагдаж бэлтгэл, бэлэн байдлаа ханган ажиллалаа.

 

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ