Шатар, даам, ширээний теннисний тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/04/25 21:45

Аврах тусгай ангийн захирагчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр баталсан "Шатар, даам, ширээний теннисний тэмцээн"-ий удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Аврах тусгай ангийн Соёлын төвд зохион байгууллаа.
Ширээний теннисний төрөл эрэгтэйчүүдийн ангилалд Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмийн техникч, ахлах дэслэгч Д.Батсүмбэр алтан медаль, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Ц.Ганхөлөг мөнгөн медаль, Хөгжмийн тусгай бүлгийн хөгжмийн ерөнхий удирдаач, ахмад А.Алтансүх хүрэл медаль, эмэгтэйчүүдийн төрөлд Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, дэд ахлагч О.Цэдэндулам алтан медаль, Тусгай чиг үүргийн салбарын аврагч-химичин, ахлагч Ц.Дэлгэрцэцэг мөнгөн медаль, Агаарын ажиллагааны салбарын десантчин-аврагч, энгийн Б.Хулан хүрэл медаль,
Даамны төрөлд Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлагч Д.Мэндбаяр алтан медаль, Тусгай чиг үүргийн салбарын аврагч-тэсэлгээчин, ахлагч Б.Баярсайхан мөнгөн медаль, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Ц.Ганхөлөг хүрэл медаль,
Шатрын төрөлд Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга-шүхрийн зааварлагч, дэслэгч Т.Батсайхан алтан медаль, мөн салбарын, дэслэгч С.Жавхлантөгс мөнгөн медаль, мөн салбарын захирагч-шүхрийн ахлах зааварлагч, ахмад Ж.Гэрэлт-Од хүрэл медаль тус тус хүртлээ. 
Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч нартаа баяр хүргэе.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ