ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/04/15 10:16

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Л.Болдбаатар нар албаны хүмүүсийн хамт ирж ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Аврах тусгай анги болон Хангалт үйлчилгээний ангийн бие бүрэлдэхүүн  Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралд хүндэтгэл үзүүлэн жагслаа. Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцаад та бүхний бүтээлч ажлуудыг хараад баяртай байна. Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 110 жилийн ой, Аврах тусгай ангийн 50 жилийн ой арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулахыг үүрэг болгон, Аврах тусгай ангийн хамт олонд ажлын амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ