Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан албан хаагчид Төрийн дээд медаль болон Онцгой байдлын ерөнхий газрын шагналаар шагнагдлаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/03/17 13:22

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан албан хаагчид Төрийн дээд медаль болон Онцгой байдлын ерөнхий газрын шагналаар шагнагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн Гавьяаны одонгоор Сургалтын төлөвлөлт, сурталчилгаа, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Батдалай, ахмад ажилтан, Ч.Бат-Өлзий, “Алтан гадас одон”-гоор ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Г.Батбаатар, ахмад ажилтан, Л.Цэцэгмаа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Сургалт соёл хүмүүжлийн албаны соёл хүмүүжил, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Д.Батболд, үйлчлэгч, Ж.Мөнхцэцэг, “Цэргийн Хүндэт медаль”-аар Агаарын ажиллагааны мэргэжилтэн, ахмад Г.Ганжигүүр, Эрэн хайх, аврах салбарын дарга, ахлах дэслэгч Т.Баяраа, эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч С.Энхболд, Хөгжмийн тусгай бүлгийн дарга, ахлах дэслэгч М.Баясгалан, Шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Ж.Гантулга, Техникийн тусгай бүлгийн аврагч-жолооч, ахлах ахлагч Л.Нямдаваа, Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ж.Отгонтуяа, Тусгай чиг үүргийн салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Оюунбат, “Шударга журам медаль”аар Эрэн хайх, аврах салбарын усчин-аврагч, ахлах ахлагч Б.Баатар, Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Б.Ганбаатар, ахлах ахлагч Г.Түмэнбаяр, Техникийн тусгай бүлгийн аврагч-жолооч, ахлах ахлагч Б.Даваасамбуу, Эрэн хайх аврах салбарын аврагч, ахлах ахлагч П.Манлайбаатар,Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр Сургалт, соёл хүмүүжлийн албаны аврах ажиллагааны мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Цоггэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Э.Золзаяа, мөн ангийн Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлах ахлагч Ц.Бямбасүрэн нар шагнагдлаа. Шагнал авсан нийт албан хаагчиддаа баяр хүргэж цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!!!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ