Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан "Ангийн аварга" шалгаруулах хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгууллаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/03/17 20:30

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан "Ангийн аварга" шалгаруулах хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгууллаа. Барилдааныг бөхчилсөн /нийтийн барилдаан/ болон, багийн хэлбэрээр Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу явууллаа. Хүчит 64 бөхийн барилдааны түрүү бөхөөр Техникийн тусгай бүлгийн бөх, ахлах ахлагч Д.Даваажав, үзүүрлэсэн бөхөөр Эрэн хайх, аврах салбарын бөх, ахлах ахлагч Х.Барбол, шөвгөрсөн ахлах ахлагч Б.Бийбиш, дэд ахлагч Н.Пүрэвням нар шалгарч, багийн барилдаанд Аймгийн начин, дэд ахлагч Б.Ганзориг ахлагчтай баг тэргүүлж, барилдааны тусгай шагнал "Уран барилдаанч бөх"-өөр Тусгай чиг үүргийн салбарын бөх, дэд ахлагч Н.Пүрэвням шалгарлаа.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ