Мөнх хөх тэнгэртэй, номин ногоон талтай, намтар баян түүхтэй, их хаадын удмыг залгасан Халх Монголын ханагар сайхан эрчүүд та бүхэндээ Монгол цэргийн баярын халуун баярын мэндийг хүргэе.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/03/16 22:15

Мөнх хөх тэнгэртэй, номин ногоон талтай, намтар баян түүхтэй, их хаадын удмыг залгасан Халх Монголын ханагар сайхан эрчүүд та бүхэндээ Монгол цэргийн баярын халуун баярын мэндийг хүргэхийн ялдамд

Дайны хүнд жилүүдэд ч

Тайван энхийн цагт ч

Дархан хилийн манаанд тангараг өргөн зогссон

Атаат дайсны өмнөөс алтанхан амиа хайрлаагүй

Эх орны эрэлхэг зоригт хөвгүүн танд

Эр цэргийн баярын мэндийг хүргэе!

Эрт цагт төрсөн бол та

Эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан

Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт

Сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу

Сийлж үлдээх үйлс танд зөндөө байгаа

Эхийн цагаан сүү нь үгүй ч

Эцгийн халуун хайр нь байдаг

Эр цэргийн албанд мордоогүй ч

Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг

Онцгой байдлын албаны эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе! 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ