Албаны хэмжээнд цэргийн тангараг давтан өргөлөө.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/03/15 20:55

Монгол Улсын Их Хурлаар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Батлан хамгаалахын багц хуулиудыг баталсантай холбогдуулан Онцгой байдлын байгууллага нь цэргийн байгууллага болон хуульчлагдсан.

Онцгой байдлын байгууллага нь цэргийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг болсоноор цэргийн нийтлэг дүрмүүдийг даган мөрдөж, алба хаагчдын эрх зүйн байдал, эдийн засгийн болон нийгмийн баталгаа нь  Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус баталгаажсан юм.

Ийнхүү Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг сар бүрийн 15-нд зохион байгуулахаар тогтсон.

Өнөөдөр Цэргийн тангарагаа давтан, Төрийн дуулал дуулах хүндэтгэлийн ажиллагааг нэгдсэн журмаар зохион байгууллаа.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ