Түүхт 50 жилийн ойн нэрэмжит "Сагсан бөмбөг"-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/02/10 08:43

Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр, Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн "Түүхт 50 жилийн ой"-н нэрэмжит "Сагсан бөмбөг"-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.Тус тэмцээнд Улаанбаатар хүрээний Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын эрэгтэй 18 баг, эмэгтэй 7 баг өрсөлдөж, Эрэгтэй: 
"Тэргүүн" байранд Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн баг, 
"Дэд" байранд Аврах тусгай ангийн баг,
"Гутгаар" байранд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг,
Эмэгтэй:
"Тэргүүн" байранд Онцгой байдлын ерөнхий газрын баг,
"Дэд" байранд Нийслэлийн Онцгой байдлын газрын баг,
"Гутгаар" байранд Аврах тусгай ангийн баг тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн тасгийн дарга, ахлах ахлагч Ц.Ганзориг, "Шилдэг эмэгтэй тоглогч"-оор Сонгино хайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дуудлага хүлээн авагч, спортын мастер, ахлах ахлагч П.Булганмаа нар тодорлоо.
Тэмцээний шүүгчээр "Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоо"-ны шүүгчид ажиллалаа. Тэмцээнд идэвхитэй оролцсон нийт баг тамирчид, шүүгчиддээ баярлаж талархсанаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!!!.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ