“Яаралтай цуглар” дохиогоор ажиллалаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/11/10 17:51

Аврах тусгай ангийн захирагчийн баталсан удирдамжийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр салбар, тусгай бүлгүүдийн жигдрэлтийг хангах, бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээг төлөвлөх зорилгоор бие бүрэлдэхүүн “Яаралтай цуглар” дохиогоор 05:50 цагт ангийн шуурхай удирдлагын зохицуулагчаар дамжуулан зарлан мэдээлэх журмын дагуу холбогдох албан тушаалтнуудад дохио өгч ажиллалаа. Салбар, тусгай бүлгүүдийн албан хаагчид үүрэг гүйцэтгэхэд шаардагдах хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, дулаацах байранд үзлэг явуулах илэрсэн зөрчил дутагдлыг засах арга хэмжээг зохион байгуулна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ