Холбооны дадлага сургуулийг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/11/05 17:58

Ангийн захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/68 дугаар тушаалыг үндэслэн 2016 оны сургалтын хөтөлбөрийн дагуу 2016.11.04-ний өдөр Холбооны тусгай бүлгийн холбоочдын дахин дамжуулах станц дээр ажиллах дадлага сургуулийг Морингийн даваанд зохион байгууллаа. ХУД-ийн Морингийн даваанд байрлах дахин дамжуулах станцын ДД-105 сувгаар торын холбоонд оруулах, ICOM-5020, VX-150, ICOM-3008 станцуудыг дахин дамжуулахын сувагт холбох, сонсголыг шалгах, станцууд хооронд чигийн ба торын аргаар харилцах, саадтай газар оронд хэт богино долгионы үүргэвчийн радио станц, гар станц ашиглан холын алслалтыг шалгах, долгионы тархах хүрээг тодорхойлох, байршил тогтоогч GPS дээр өгөгдсөн солбилцолын дагуу явах, луужин ашиглан зүг чиг олох даалгаваруудыг холбоочин нэг бүр 3-6 км алхан хийж гүйцэтгэлээ. Тус дадлага сургуульд Аврах тусгай ангийн нийт 11 албан хаагч хамрагдлаа.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ