Намрын шүхрийн буултын дадлага сургуулийг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/09/29 15:06

Аврах тусгай ангийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний А/61 дугаар тушаалын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа.

Агаарын ажиллагааны үеийн нислэгээр  агаарын хөлгийн хэрэглэлийн хурд140 км/ц, 600-1000 метрийн өндрөөс, өндрийн салхи 18-20 метр секунд, газрын салхи 1-8 метр секунд салхитай  үед шүхрүүдийг бүтэн, хагас, албадан болон гар задаргаагаар задалж  буух, заагдсан бүсэд аюулгүй байдлаа хангаж  буюу 75, 25, 10,5 метрийн тойрогт буух зэрэг дасгалуудыг нийт 27 шүхэрчин-аврагч 63 удаагийн буултыг амжилттай хийж гүйцэтгэлээ.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ