Холбоочдын тэмцээн боллоо

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/09/17 12:57

ЗХЖШ-ын дарга асан , хошууч генерал Р.Гаваа агсны нэрэмжит Цэргийн холбоочдын цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зохиогдож өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээн кибер цэрэг, газар оронд байрлал тогтоож, богино хугацаанд мэдээлэл дамжуулах, хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын цогцолбор норматив гэсэн дөрвөн төрлөөр явагдсанаараа онцлог юм. Монгол          Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 200 гаруй тамирчид хурд хүчээ сорьсон тус  тэмцээний хурдач радиотелеграфчин төрөлд Онцгой байдлын ерөнхиий газрын харьяа Аврах тусгай ангийн Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, Онцгой байдлын ахлагч М.Эрдэнэбаатар, Онцгой байдлын дэд ахлагч Н.Хүсэл нар Онцгой байдлын  албаны анхны  радиотелеграфийн спортын III зэргийн болзол хангалаа. Амжилттай оролцсон  албан хаагчиддаа ажлын өндөр амжилт хүсье!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ