Монгол улс, ОХУ-тай хамтарсан агаараас эрэн хайх авран, туслах хамтарсан сургуулийг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/08/26 11:04

Монгол Улс, ОХУ-ын эрэн хайх, авран туслах албадын 4 дэх удаагийн хамтарсан дадлага сургууль-SAREX-2016 Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр Элсэн тасархайд зохион байгуулагдлаа.

Иргэний агаарын  хөлгийн осол, сүйрлийн үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох үүднээс манай улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хамтарсан сургуулийг 4 дэх удаагаа зохион байгуулж  байгаа юм.

Анхны хамтарсан сургуулийг 2010 онд ОХУ-д хийснээс хойш талууд 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд манай улс анх 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт,  2014 онд ОХУ-ын Кемерово мужийн Журавлево тосгоны нутаг дэвсгэрт орших “Танай” аэродром болон түүний ойролцоо газар  амжилттай хийж байжээ.

Онцгой байдлын албанаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай болон Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бие бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.

Онцгой байдал үүссэн тохиолдолд хэрхэн үр дүнтэй, шуурхай ажиллах боломж бий болгох, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой энэхүү сургууль нь энэ удаа говь, хангай хослосон элсэрхэг газар зохион байгуулагдаж байгаа нь нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд дахин нэг шинэ сорилт, шинэ дадлага, туршлагыг бий болгож, байгаль орчны ямар ч нөхцөл байдалд тохируулан шуурхай, оновчтой шийдвэр гаргаж сурахад чиглэгдсэн дадлага, сургууль боллоо.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ