“Хувийн хэвшил, сайн дурынхны гамшгаас хамгаалах сургалт”-ыг хамтран зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/05/06 20:10

МОН/13/301 төслийн үндэсний захирал, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадралын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Хувийн хэвшил, сайн дурынхны гамшгаас хамгаалах сургалтын удирдамж”-ийн хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, МОН/13/301 төслийн үндсэн зорилго, зорилттой уялдуулан хот, суурин газарт гамшгийн эрсдэлийг бууруулах, хувийн хэвшлийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах, гамшгаас хамгаалах сайн дурынхны мэдлэг ойлголт, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” МОН/13/301 төсөл, Аврах тусгай анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Аврах тусгай ангид “Хувийн хэвшил, сайн дурынхны гамшгаас хамгаалах сургалт”-ыг зохион байгуулав.

Хувийн хэвшил, сайн дурын бүлэг, холбоодын Pajero, Land cruiser, Hilux, Уаз, Prius-30 клубын нийт 50 сайн дурын гишүүд сургалтад оролцлоо.

Сургалтад оролцох сайн дурын гишүүдийг Аврах тусгай ангийн байрлалд хүлээн авч, бүртгэж, сургалтын явцад хэрэглэх аврах ажиллагааны хувцас, хамгаалалтын малгайг хүн нэг бүрт олгож сургалтыг эхлүүлсэн.

“Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”, “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”,  “Хүчтэй салхи, шуурга, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ", “Химийн бодисын аюулаас сэргийлэх, авах арга хэмжээ” , “Ой хээрийн түймрээс сэргийлэх, тэмцэх ажиллагаа”, “Эмнэлгийн анхан шатны тусламж” зэрэг сэдвүүдээр сургалтыг тэргэжлийн албан хаагчид тус тус зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан сайн дурын гишүүдэд Аврах тусгай ангийн үлээвэр хөгжим болон цахилгаан хөгжмийн  тоглолтыг сонирхуулсан.

Эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх сургуулийг Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбар, Тусгай чиг үүргийн салбарын албан хаагчид   “Газар хөдлөлт” сэдвээр зохион байгуулсан. газар хөдлөлтийн улмаас давхар барилга нурж, өндрөөс 2 нэрвэгдэгч, цооногноос 1 нэрвэгдэгч, хонгилоос 1 нэрвэгдэгч, нийт 4 нэрвэгдэгчийг аварч, үйл ажиллагааг танилцуулсан.

Аврах багаж танилцуулах үед сайн дурынхныг өөрсдөөр нь гарсан галыг унтраагуураар унтраах, өндрөөс аврах олс ашиглан буух, эмнэлгийн анхны тусламжийг өөрийн биеэр хийж гүйцэтгүүлсэн.

 

Сургалтад оролцогчдод “Ханан хаданд авирах” тэмцээнийг ханан хаданд авирах арга техник, аврах уяа зангилаа, аврах шуудаг өмсөх хичээл орж, сайн дурынхныг 4 багт хуваан 12 тамирчдын дунд 3 төрлөөр тэмцээнийг зохион байгуулсан.

Аврах уяа зангидах тэмцээнд Pajero баг 1 дүгээр байр, Уаз баг 2 дугаар байр, Hilux баг 3 дугаар байр, Land cruiser баг 4 дүгээр байр,

Аврах шуудаг өмсөх тэмцээнд Pajero баг 1 дүгээр байр, Hilux баг 2 дугаар байр, Land cruiser баг 3 дүгээр байр, Уаз баг 4 дугаар байр,

Ханан хаданд авирах тэмцээнд Уаз баг 1 дугаар байр, Pajero баг 2 дүгээр байр, Hilux баг 3 дугаар байр, Land cruiser баг 4 дүгээр байр эзэлж, нийлбэр оноогоор бага онооны системээр:

Pajero баг  4 оноогоор тэргүүн байр,

Уаз баг 7 оноогоор дэд байр,

Hilux баг 8 оноогоор гутгаар байр,

Land cruiser баг 11оноогоор дөтгөөр байр эзэлж тэмцээн амжилттай  өндөрлөсөн.

Сургалтад оролцсон сайн дурынханд батламж, “Ханан хаданд авирах” тэмцээний өргөмжлөл гардуулж, сургалтын үйл ажиллагааг дүгнэж, сайн дурынхан цаашид ахисан шатны сургалт хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ