Аврах багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага сургууль явууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/05/04 19:47

Аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбар “Эрэн хайх, аврах ажиллагааны тусгай тоноглолтой автомашин, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага сургууль”-ийг Тахилт дах хээрийн сургалтын талбайд салбар “Яаралтай цуглар” дохиогоор ажиллаж 5 нэгж техник, 54 албан хаагч Ангийн байрлалаас гарч Тахилт дах сургалтын хотхон руу явганаар хөдөлгөөн үйлдэж, аврах ажиллагааны тусгай тоноглолтой автомашин болон багаж хэрэгслийг нурангийн талбайд дэлгэн байрлуулж зохион явууллаа.

Дадлага сургуулийг үндсэн 3 бүлэг болгон хуваан үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу утаатай, хонгил усаар дүүрсэн үед аврах ажиллагааны тусгай тоноглолтой Камаз АСА-20 маркийн автомашины утаа сорогч, гэрэлтүүлэгч хэрэгсэл, ус соруулагч, тасдагч, тэлэгч, бетон зүсэгч, хийн дэр, гинжин татагч, хатуу зөөлөн ивээс, нэрвэгдэгчийг торхонд бэхлэж гаргах, шахсан агаарын багтай ажиллах, барилга байгууламжийн хийцүүд дахин нурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тулгуур багананы иж бүрдэлтэй багажтай ажиллаж цонх, хаалга, хананд тулгуур хийх, өндрийн аврах ажиллагаанд ашиглагдах багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага сургуульд 3 хөлт тулгуур, аврах ажиллагааны олс, төмөр торх, гар баригч, карабин, аврах шуудаг, татлага татаж нэрвэгдэгчийг өндрөөс буулгах, аврагч гар баригч ашиглан дээш гарах, өндрөөс буух зэрэг дадлагыг бүлгүүд ээлжлэн зохион байгуулж явууллаа.

Дадлага сургуулийн үеэр тус албанд шинээр орсон албан хаагчдад багаж хэрэгсэл дээр бие дааж болон багаар ажиллах дадлага олгосон сургалт боллоо.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ