Химичин ахлагч нарын цугларалт

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/04/08 10:43

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, Зэвсэгт хүчний анги, салбаруудын химийн ахлагч  нарын цугларалтыг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн цацраг, химийн ажиллагааны мэргэжилтэн ахмад Б.Алтан-Очир, Зэвсэгт хүчний Жанжин штабын Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн химийн офицер ахмад Б.Түвшинжаргал нар удирдан зохион байгуулав.

Хамтарсан дадлага, сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангиас 16, Нийслэлийн онцгой байдлын газраас 8, Архангай аймгийн Онцгой байдлын газраас 2, Төв аймгийн Онцгой байдлын газраас 2, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас 2, Зэвсэгт хүчний анги байгууллагуудаас  38 нийт 68 химичин-аврагч хамрагдлаа.

Сургалтын үйл ажиллагааг ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлагч Бригадын генерал Б.Амгаланбаатар, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга  Б.Мандахгэрэл нар үг хэлснээр сургалтын нээлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн.

“Химийн ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ“,“Монгол Улсад ашиглагдаж байгаа химийн бодисын хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, химийн бодис алдагдах үеийн хоргүйжүүлэх ажиллагаа“,“Химийн ослын голомтоос дээж авах горим, түүнд тавигдах шаардлагууд“, “Цацрагийн бохирдолттой тээврийн хэрэгсэл, материал хэрэгсэлд идэвхжилт сулруулалт хийх” зэрэг сэдвүүдээр мэргэжлийн хүмүүс хичээл сургалтыг зохион байгуулсан.

Тус сургалтад оролцож байгаа бие бүрэлдэхүүн сургалтын нэг өдрийг Аврах тусгай ангид өнгөрөөж, тус ангитай танилцах, хичээл сургалтаа явуулсан. Тусгай чиг үүргийн салбарын бие бүрэлдэхүүн “Химийн ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвийн хүрээнд үзүүлэх сургуулийг хийж, химийн тандалтын бүлгийн үйл ажиллагаа, хордолтыг тодорхойлох, хордсон газар орны бүсийг тодорхойлох /халуун, дулаан, хүйтэн бүс/, хорт бодисын алдагдлыг хийн дэр ашиглан таслан зогсоох, бодисыг саармагжуулах, хордсон газар орноос нэрвэгдэгчийг татан гаргах, түүнд бүрэн цэвэрлэгээ, ариутгал, идэвхжилт сулруулалт хийх, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөх, анхны тусламж үзүүлэх, хордсон газар оронд ажилласан аврагч нарын хамгаалах хэрэгсэл, багаж, хэрэгсэлд цэвэрлэгээ ариутгал идэвхижилт сулруулалт хийх зэрэг ажиллагааг тандалтын бүлгийн дарга дэслэгч М.Содномбалжир удирдан зохион байгуулж, үйл ажиллагааг ахмад Б.Алтан-Очир бие бүрэлдэхүүнд тайлбарлаж ажиллалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ