Аврагч-тэсэлгээчин нар Зэвсэгт Хүчний хуурай цэргийн 120 дугаар ангитай сум, галт хэрэгсэлтэй танилцлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/03/28 12:34

Аврах тусгай ангийн захирагчийн шийдвэрээр 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Тусгай чиг үүргийн салбарын  тэсрэх дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн аврагч-тэсэлгээчин нар Таван толгой дахь Зэвсэгт Хүчний сургалтын нэгдсэн төвийн талбайд Зэвсэгт Хүчний хуурай цэргийн 120 дугаар ангийн хаврын хээрийн гаралтаар бодит байдал дээр их бууны болон байлдааны сум, гал хэрэгсэлтэй танилцах ажиллагааг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүллээ.

Мөн өөрсдийн ашигладаг тэсрэх дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн ажиллагааны хувцас, багаж хэрэгслийг Зэвсэгт Хүчний хуурай цэргийн офицер бие бүрэлдэхүүнд үзүүлж, танилцуулах ажиллагааг хийлээ.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ