“Яаралтай цуглар” дохиогоор ажиллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/03/16 11:18

Аврах тусгай ангийн захирагчийн баталсан удирдамжийн дагуу 2016.03.16-ны өдөр нэгдсэн удирдамж хэрэгжилтийг хангах, төв орон нутагт малын гоц халдварт цэцэг өвчний дэгдэлт идэвхжсэн, цаг агаар дулаарч гол мөрөн уулын цас, мөс хайлж шар усны үер зэрэг байгалийн аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед үүрэг гүйцэтгэх салбар, тусгай бүлгийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгах үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээг төлөвлөх зорилгоор ангийн бие бүрэлдэхүүн "Яаралтай цуглар" дохиогоор ажиллаа.

Салбар, тусгай бүлгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд шаардагдах хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, дулаан хувцас, дулаацах байр, тээврийн хэрэгсэлд үзлэг явуулах илэрсэн зөрчил дутагдлыг засах, шаардагдах аврах багаж хэрэгслийн тооцоо судалгааг гаргах мөн зорилготой.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ