Онцгой бүсгүйчүүд цэцээ сорилоо

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/03/05 17:08

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай анги Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй албан хаагчдынхааа дунд “Онцгой бүсгүйчүүд” цэц сорих буудлагын тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 30 эмэгтэй албан хаагч  гар буу, урт буу /5.6 мм АКМС/ гэсэн 2 төрөлд цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Урт буу /5.6 мм АКМС/ төрөлд тэргүүн байрт мэдээлэл технологи, зайнаас тандан судлах асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахлах дэслэгч С.Солонго, тэргүүн дэд байрт сурталчилгаа, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахлах дэслэгч Д.Наранмандал, дэд байрт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн Ш.Анхтуяа нар тус тус шалгарлаа.

Гар бууны төрөлд тэргүүн байрт бичиг хэрэг, архивын эрхлэгч, онцгой байдлын ахлах ахлагч Т.Уянга, тэргүүн дэд байрт Эрэн хайх, аврах салбарын эмнэлгийн зааварлагч, онцгой байдлын ахлагч Ц.Дэлгэрцэцэг, дэд байрт хүний нөөцийн хэрэг хөтлөгч, онцгой байдлын ахлах ахлагч Б.Насанжаргал нар мөн тус тус шалгарлаа.

Буудлагын тэмцээнд онцгой байдлын албаны 3 эмэгтэй хурандаа ирж цэц мэргэнээ сорьж амжилттай оролцсон.

Мөн “Онцгой бүсгүйчүүд” хүндэтгэлийн цэнгүүнийг зохион байгуулж энэ үеэрээ ангийн эмэгтэй албан хаагчдын үүрэг гүйцэтгэж байгаа болон дадлага сургууль, тэмцээн уралдаанд оролцож байгаа, хөгжилтэй, дурсгалтай түүхэн болон одоо үеийн зургуудаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж бэлэг барилаа.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ