Хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/03/12 13:04

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгууллаа. Тус барилдааны түрүү бөхөөр Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, онцгой байдлын дэд ахлагч, аймгийн начин Э.Ширнэн, үзүүр бөхөөр Эрэн хайх, аврах салбарын аврагч, онцгой байдлын ахлагч, сумын заан Ц.Ганхөлөг, их шөвөгт Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, онцгой байдлын ахлах ахлагч О.Батзолбоо, Техникийн тусгай бүлгийн аврагч-жолооч, онцгой байдлын ахлах ахлагч Д.Даваажав нар шалгарлаа. Оролцсон нийт бөхчүүддээ ажлын амжилт хүсье!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ