“Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/02/26 16:01

Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 11/435 тоот албан бичгийн “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг сурталчилж, иргэдэд түшиглэсэн гамшгийн менежментийг хөгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас хамтран заохион байгуулсан хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг Аврах тусгай ангитай хамтран 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан.

Сургалтад Чингэлтэй дүүргийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа, төлөвлөлт, сургалтын офицер дэд хурандаа Л.Мөнхбат, 19 хорооны Засаг дарга нар хамрагдсан.

Сургалтаар Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын мэдлэг олгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед авах арга ажиллагааны тухай сургалтыг зохион байгуулав.

Аврах тусгай ангийн түүх, үйл ажиллагаа, үүрэг чиглэл, Эрэн хайх, аврах салбар, Агаарын ажиллагааны салбар, Тусгай чиг үүргийн салбарын байрны тохижилтын байдал, аюулт үзэгдэл, ослын үед ашигладаг аврах багаж хэрэгслийн тухай танилцуулгыг танилцуулсан.

Аврах тусгай ангийн захирагч, онцгой байдлын хурандаа Д.Намсрай “Гамшгаас хамгаалах тухай” хууль, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн төлөвлөгөө” сэдвээр хичээлийг зохион байгуулсан.

“Гал түймрийн тухай ойлголт, унтраах арга ажиллагааны тухай, ашиглагдах багаж хэрэгсэл”, “Үер, усны аюулын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед аврах ажиллагааг зохион байгуулах, арга ажиллагаа”, “Химийн хорт бодисын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, алдагдсан үед ариутгал, цэвэрлэгээ, саармагжуулалт хийх арга хэмжээ”, хүн, малын гоц халдварт өвчний үед авах арга хэмжээ” зэрэг сэдвээр мэргэжлийн албан хаагчид хичээлийг зохион байгууллаа.

Мөн Хөгжмийн тусгай бүлгийн “Урлагийн тоглолт”-ыг зохион байгуулсан.

Сургалтад хамрагдсан Чингэлтэй дүүргийн 19 хорооны Засаг дарга нарт сургалтад хамрагдсан гэрчилгээ гардуулж өглөө.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ