Өвлийн улиралд гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагаа дадлага сургууль зохион байгуулагдлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/02/20 12:37

Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүн “Өвлийн улиралд гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” дадлага сургууль  2016 оны 02 дугаар сарын 16-19-ний хооронд Төв аймгийн Алтанбулаг сумын “Хайргат нуур”-нд (карьер)  амжилттай зохион байгуулагдлаа.

Тус дадлага сургууль нь Эрэн хайх аврах салбарын аврагчдыг өвлийн улиралд гол, ус, нуур цөмөрсөн үед  аврах ажиллагаа явуулахад дадлагажуулах зорилготой.

Дадлага сургуулийг явуулахдаа, усанд  даралт тэнцүүлэх, усны гүн рүү шумбах үед зогсолт хийх, цооногоос цооног руу дамжих, хоорондоо дохиогоор ажиллах, луужин болон аврах олсны дохиогоор зүг чиг олж явах, нүдний шилэнд орсон усыг гаргах, усны хувцас баллон зуултууртай зэрэг иж бүрнээр нь зааврын дагуу хэрхэн өмсөх талаар дадлага явагдлаа.

Энэ жилийн сургалтын давуу тал нь цөөхөн албан хаагчид урт хугацаанд усны гүнд ажиллагааг явуулах, усны гүнд багаар ажиллах дадлагыг хийж гүйцэтгэсэн нь ололтой байлаа.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ