Аврах тусгай анги 2015 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ шалгарууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/12/16 11:49

Аврах тусгай анги өнөөдөр буюу 2015 оны12 дугаар сарын 15-ны өдөр үйл ажиллагаагаа  дүгнэлээ.

           2015 оны тайлангийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян оролцож ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан зарим албан хаагчдыг салбарын болон бусад шагналаар шагнаж, нийт бие бүрэлдэхүүнд хандаж баярын мэнд дэвшүүлэн, ажлын амжилт хүслээ. Мөн энэ үеэр ангийн бялдаржуулах танхимын нээлтийн ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Тус анги нь 2015 онд ангийн захирагчийн баталсан 26 удаагийн тушаалаар нийслэлийн 4 дүүрэг, 8 аймгийн 13 суманд 6 төрлийн аюулт үзэгдэл , ослын дуудлагаар давхардсан тоогоор аврах шуурхай 33 бүлэг, 423 албан хаагч, 33 нэгж тээврийн хэрэгсэлтэйгээр 83 хоног үүрэг гүйцэтгэхдээ 107 мянган га ой, хээрийн түймэр унтрааж, түймрийн бүсээс 5 айлыг нүүлгэн шилжүүлж, 55 гэр, 2200 толгой мал, 38 хүний амь насыг түймрийн аюулд өртөхөөс аварч, хүчтэй цасан болон шороон шуурганд боогдон осгох аюулд өртсөн 58 хүний амь насыг аварч, цасанд суусан 24 тээврийн хэрэгслийг татан гаргаж, усанд осолдсон 2 иргэний цогцсыг эрэн, хайж олон ар гэр, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, цацрагийн бохирдолттой 2 тээврийн хэрэгслийн бохирдсон эд ангиудыг идэвхжил, сулруулалт хийн, 200 тн химийн хорт болон аюултай бодисыг ачих, буулгах, тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааг хангуулан, хяналт тавин, мэргэжлийн дэмжлэг үзүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хадгалж байсан уул уурхайн тэсэлгээний 7 төрлийн бодис дагалдах хэрэгслийг хураан авч зохих мэрэгжлийн байгууллагад хүлээлгэн өгөх ажиллагаануудыг явуулахад нийслэл, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, иргэн, аж ахуй нэгж байгууллагатай хамтран харилцан ажиллах боломжийг бүрдүүлэн ажилласан байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ