Аврах тусгай ангийн захирагч Олон Улсын хуралд оролцлоо

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/11/30 21:13

Аврах тусгай ангийн захирагч Д.Намсрай Бүгд Найрамдах Солонгос Улсын Гамшгийн удирдлагын үндэсний хүрээлэнгийн урилгаар “Гамшгийн аюулыг бууруулахад хамтын ажиллагаа” сэдэвт Олон Улсын 15 дах удаагийн хуралд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сөүл хотноо оролцож, 2015 оны Монгол Улсын Зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн тухай сургамж - илтгэл тавилаа.

Уг илтгэлдээ ой, хээрийн түймэртэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүрэг, түүнийг хэрэгжүүлсэн байдал, аврагч-гал сөнөөгчид, шүхэрчин-аврагчдын багаж зэвсэглэмжийн хангамж зэрэг тулгамдсан асуудлуудаар 10 гаруй орны төлөөлөгчидтэй санал бодлоо солилцлоо.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ