Офицер бие бүрэлдэхүүний сургалт дадлага зохион байгуулагдлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/10/30 17:36

Аврах тусгай ангийн штаб, алба, салбар, тусгай бүлгийн офицер бие бүрэлдэхүүнд “Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед удирдлага зохион байгуулалт, бэлэн байдлыг хангах” сэдэвт сургалт дадлагыг 2015 оны 10 дугаар сарын 26-28-ны өдүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.

Тус дадлага сургуульд урилгаар Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа Г.Нямдаваа “Байр зүйн зургийн тухай ойлголт”, бэлтгэл дэд хурандаа Д.Мягмарсүрэн “Гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, цагийн байдлыг үнэлэх, шийдвэр гаргах нь”, мөн             Орхон их сургуулийн Монгол хэлний багш И.Оюунгэрэл “Монгол хэлний шинэчлэгдсэн дүрмийн тухай” хичээлүүдийг тус тус зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ